📍 БГД, 11-р хороо Эх Нялхасын хажууд байрлах шинэ 13 давхар орон сууц
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсүүдийн нэг болох Баянгол дүүрэг, 11-р хороонд та бүхэндээ шинэ, тансаг орон сууцыг танилцуулж байна. Энэхүү барилга нь нийт 50 айлын багтаамжтай бөгөөд чанартай, бат бөх хийцтэй, орчин үеийн шийдэлтэй металл фасадтай 13 давхар барилга юм.
🏗 Ашиглалтад орох хугацаа: 2025 оны 1112 сар.
Өнөөдрөөс та урьдчилан захиалга хийснээр хамгийн таатай үнэ, уян хатан нөхцөлийг эдлэх боломжтой.
⸻
✨ Барилгын давуу тал, онцлог
✅ Давхар бүрт ердөө 5 айл байрлана. Энэ нь оршин суугчдын хувийн орон зайг хадгалж, агаарын солилцоог сайжруулж, хэт олноор шахалдсан орчин үүсэхээс хамгаална.
✅ 3 давхар үйлчилгээний төвтэй. Өдөр тутмын хүнсний дэлгүүр, гоо сайхан, эмийн сан, кофе шоп зэрэг таны амьдралд шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх боломжтой.
✅ Аюулгүй, тохилог орчин. Оршин суугчдын тав тухыг хангах зорилгоор харуул хамгаалалт, хяналтын камержуулалт, нэвтрэх системийг бүрэн шийдсэн.
✅ Орчин үеийн төлөвлөлт. Зохион байгуулалт сайтай, нарны тусгал сайтай, цэлгэр цонхтой, тав тухтай төлөвлөгдсөн байрнууд таны амьдралын чанарыг шинэ түвшинд гаргана.
✅ Чанартай хийц, бат бөх материал. Барилгын гадна фасад нь металл бөгөөд дулаан тусгаарлалт өндөртэй, орчин үеийн архитектурын шийдлийг шингээсэн.
⸻
🛏 Өрөөний сонголтууд
▪️ 2 өрөө 65.51 м²
▪️ 3 өрөө 73.00 м²
▪️ 3 өрөө 73.38 м²
▪️ 3 өрөө 78.04 м²
▪️ 3 өрөө 82.15 м²
Өрөө бүрийг хүний өдөр тутмын хэрэгцээ, тав тухыг бодолцон зохион байгуулсан. Цэлгэр зочны өрөө, гэр бүлийн хэрэглээнд тохирсон гал тогоо, цонхны байрлал, ариун цэврийн өрөөний зөв төлөвлөлт зэргээрээ ялгарна.
⸻
🏢 Үйлчилгээний зориулалттай талбай
Зөвхөн орон сууцаар зогсохгүй, барилгын 13 давхарт үйлчилгээний зориулалттай талбай худалдаалж байна. Энэ нь танд бизнесээ эрхлэх, түрээслүүлэх эсвэл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжийг олгоно. Үйлчилгээний талбайн байршил нь хөл хөдөлгөөнтэй бүсэд байрлаж буй тул бизнесийн үнэ цэнэ өндөр.
⸻
🎯 Төлбөрийн нөхцөл, боломжууд
Манай орон сууцны онцгой давуу тал нь зөвхөн бэлэн төлөлтөөр хязгаарлагдахгүй, уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжтой. Та дараах нөхцөлүүдийг сонгон ашиглаж болно:
✔ Бэлэн төлөлт Хамгийн хямд, таатай үнээр авах боломж.
✔ Бартерын нөхцөл Япон машин болон 2 өрөө орон сууц оролцуулан захиалга хийх боломжтой. Энэ нь таны хөрөнгийг илүү оновчтойгоор ашиглах нөхцлийг бүрдүүлж байна.
✔ Банкны зээлээр Ашиглалтад орсны дараа банктай хамтран, орон сууцны зээлээр авах боломжийг бүрдүүлнэ