ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ DÜREN VILLA ХОТХОНЫ ДАВУУ ТАЛУУД:
✅ Төвийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч, хийн халаалттай хослуулснаар 1 сарын тог, цахилгааны төлбөр 20.000-30.000 төгрөг.
✅ 3-5 ам бүлтэй гэр бүл өдөр бүр хэрэглээний халуун ус, дулаан, хоол цайгаа хийхэд сард 1 баллон хий ашигладаг бөгөөд сэлгэн ашиглах 2 баллоныг суурилуулах боломжтойгоор төлөвлөж өгсөн.
✅Байшингийн ханыг эрчим хүчний хэмнэлттэй, бат бөх, галд тэсвэртэй, уур, ус, дулаан тусгаарлагчтай 30 см зузаан хийсэн.
✅Энергийн хэмнэлттэй цонхтой
✅Барилгын төв хэсэгт байгуулсан атриум нь байшингийн таазыг дээврийн цонх хүртэл 6 м өндөр болгож байгалийн гэрэл дулааныг илүү нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
✅Мөн цэвэр агаарт ээж, аавтайгаа хөрш амьдарч болох бага м²-тай 2 хаусыг 1 хаусын үнээр НОГООН ЗЭЭР-ээр авах боломжтой зэрэг олон давуу талуудтай.
+ АОС-ны НОГООН ЗЭЭЛэнд хамрагдах боломжтой. / ХХБ, ХАС банк, Төрийн банк/
🏡Хаусны сонголт
2 давхар | 66 м² | Сингл хаус - 269 сая
1 давхар | 55 м² | Сингл хаус - 225,5 сая
🚩Хотхоны байршил: Төв аймаг явах замд Өвөр хөндлөн,Хунтайжийн ам
https://maps.app.goo.gl/ENbDotwFrbNSZjkV8
+
Descrição da zona e da comunidade local
ДҮҮРЭН ВИЛЛА ТӨСЛИЙН БАЙРШЛЫН 9 "ААРХАЛ"
1.Газар зүйн байршил Дүүрэн вилла 1 хотхон баригдаж буй төслийн талбай нь Богд Хан уулын Түргэний ам буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өвөр хөндлөн болон Эрдэнэ уулын бэлд байрлалтай.
2.Газрын авшиг Саяхныг хүртэл ардын хувьсгалын ойн баяр наадмын ажнай хурдан морьдын алтан тоосоо өргөдөг уухайн түрлэгтэй газар нутаг байсан эргэмэг агтны хийморь шүншигтэй Түргэний голын ай сав билээ.
3.Байгалийн тогтоц Ар талаараа нутгийн иргэдийн шүтээн болсон Эрдэнэ уул (Урд хайрхан) урд талаараа хусан ой, баруун талаараа Түргэний голын хөндийд нийлсэн булаг шанд хосолсон ойт хээрийн бүс. Хүний гарт хөндөгдөөгүй, эрүүл дагшин, энгэр бэлийн агь таана анхилсан наран ээвэр дулаан энгэр газар.
4.Газрын онцлог Зундаа сэвэлзүүр салхитай сэрүүхэн, ялаа шумуул, хорхой шавьжгүй, нар ээвэрлэлт урт, өвөлдөө нөмөртэй, хөрсний хөлдөлт нимгэн, жилийн дөрвөн улирал цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаартай хүн амьдран суурьшихад таатай газар.
5.Харууц Хотхоноос наран шингэх зүгийг ажваас Богд Дүнжингаравын салбар зээглэсэн уул толгод, тэртээх алсад цэнхэртэх Хустайн нуруу түүний наахантай униар татсан Хатан туулын хөндий, хүн зонын амьдрал буцалсан Түргэний голын зуслан.
6.Хүн амын суурьшил Хотхоны эргэн тойронд байгалийн тогтоцоос хамааран өмчлөх, эзэмшүүлэх газар багатай, хүн ам сийрэг, нам гүм амар амгаланг мэдрэх буйдхан эрүүл ам. Хотхоноос холгүй нутгийн уугуул малчин айлууд, хотхоны эсрэг тал урд энгэрт Катарын хун тайжийн зуслан байрладаг. Малын шим шинэхэн саасан сүү, цагаан идээнд ойрхон.
7.Зам харилцаа, нийтийн тээвэр Машинаар Кувейтын амны уулзвараас 4 мин, Зуун модоос хотоос 9 минут, хөшигтийн хөндийгөөс /аэро сити/ 15 минут, яармаг шинэ нийслэлээс 20 минут, маршалын гүүрнээс яармаг талаараа 30 минут, налайх талаар 60 минут яваад хүрнэ. Засмал замаас сайжруулсан шороон замаар 250 метрт байрлалтай. Хоттой, байгальтай, орон нутагтай, олон улстай ойрхон Дүүрэн вилла 1 хотхон руу Улаанбаатар хотоос Зуунмод чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой.
8.Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ Улаанбаатар хотын шинэ суурьшлийн бүс яармагаас бөглөрөлгүй замаар 15-20 минут зорчин Монголын бүх сайн хувийн сургууль, эмнэлэг, Номин, Оргил, Сансар, Carrefour дэлгүүрүүд, машины шоүрүмүүд, барилгын материалын худалдааны төвүүд зэрэг бүх төрлийн томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд хүрэхэд ойрхон.
9.Байршлын хэтийн төлөв Аэро сити, Майдар сити, Шинэ Зуунмод хотуудын бүтээн байгуулалт төвлөрөх зам дагуу байршилтай. Богд төмөр зам, шинэ Зуунмод Улаанбаатар хотыг холбосон LRT, Богд уулыг нэвтлэх нүхэн гарц зэрэг стратегийн мега төслүүдийн гол зангилаан дээр байрлах учир ирээдүйд Дүүрэн вилла 1 хотхоны үл хөдлөхийн үнэлгээ, байршлийн үнэ цэн нь зогсолтгүйгээр өсөн нэмэгдэх юм.
📍Байршил: Төв аймаг явах замд Кувейтийн урд ам, Өвөр хөндлөн, Хунтайжийн ам