Descrição da zona e da comunidade local
Байршил:Улаанбаатар хотоос: Зүүн тийш -330 км
Нутаг дэвсгэр: 80.3 мянган хавтгай км2 нутаг дэвсгэртэй
Засаг захиргаа: 18 сум, 5 тосгон, 88 багтай
Нийт хүн ам: 70.2 мянга
Аймгийн төв: Чингис хот
Чингис хотод: 19.3 мянган хүн амьдардаг.
Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг нь Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж Хэрлэн , Онон голуудын сав нутагт оршино.
Тус аймаг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай, хойд талаараа Оросын холбооны улстай хил залгана.
Нутгийн нийт хүн амын дийлэнх хувийг эзлэх Халх, Буриад үндэстний амьдралын хэв маяг, ёс заншил зонхилдог. Урианхай, Казак, Дөрвөд, Баяд, Дарьганга, Хамниган, зэрэг цөөнх ястан бий.
Уур амьсгал :
Аймгийн нийт нутгийн 10% нь чийглэг, 40% нь бага зэрэг чийглэг, 50% нь хуурайвтар уур амьсгалтай. Нийт нутгийн 85%-ийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,5%-ийг ой, 0,4%-ийг хот суурин газар эзэлдэг. Далайн түвшнээс дээш 1880-2450 метр өргөгдсөн, Ноён уул, Бага Хэнтий зэрэг сүрлэг сайхан сүмбэр уулс бүхий ойт болон тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан нутагтай.